Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-10
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Мягмар гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл,  Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Нарангэрэл, Э.Онон нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,  шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

       шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Мягмар гараг

    1  дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 726 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Хишигбат, А.Ганчимэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Хишигбатын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолтой, В.Бямба-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Жавгаралд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг иргэний нэхэмжлэгч н.Амарсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 1136 дугаар шүүгчийн захирамжтай, П.Ганзориг, П.Ганцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 88 дугаар шийтгэвэртэй, Д.Далайбаярт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Д.Далайбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

 Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: М.Алдар

6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжтай, Ч.Гантөгсөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Б.Зориг

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ганпүрэв, О.Нямдаваа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганпүрэвийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Б.Ганпүрэвийн өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөрт хүртэл хойшлуулсан. 

 Илтгэгч шүүгч: Б.Зориг

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 611 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Эрдэнэбилэг, Э.Билэгт, А.Золжаргал, С.Тамир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Билэгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч А.Золжаргалын өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Тамирын өмгөөлөгч Ю.Батболд нарын тус тус гаргасан гомдол, прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

9. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолтой, К.Төрмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч К.Төрмөнхийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

10. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Болдбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Балдоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

11. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 636 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Соронзонболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

12. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолтой, А.Алтантулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор А.Бямбацэемаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-09-10 17:00:56
Үзсэн 27

Хэвлэх | Буцах