Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-11
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.09.11                                                                                                                Дархан сум

              1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 711 дүгээр шийдвэртэй, Д.Болортуяагийн нэхэмжлэлтэй “Дархан АЗЗА” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

              2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр шийдвэртэй, Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй Л.Алтанбатад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

              3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэртэй, Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн нэхэмжлэлтэй “Асгат улаан хайрхан” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

              4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэртэй, Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй “ЛХА” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10.30 цагт хуралдуулахаар товлосон.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

6

-

6

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул

Оруулсан 2019-09-11 14:47:33
Үзсэн 23

Хэвлэх | Буцах