Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-26
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Чинзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шатны прокурор И.Хүдэрцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                                                                                                 

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1051 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Ганпүрэвт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1_2 дугаар зүйлийн 2.1, 13.5_2 дугаар зүйлийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.          

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Мөнхбат, Т.Энх-Амгалан, Н.Чингис, П.Далантай, Б.Солонго нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 21.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Энх-Амгалан, Н.Чингис, П.Далантай нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Т.Энх-Амгалан, Н.Чингис нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.          

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Баасансүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаар цагаатгах тогтоолтой, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнхтуул нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Б.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.

6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Барсболд, Ө.Ганпүрэв, Б.Түвшинзул нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2_3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Барсболдын өмгөөлөгч Л.Баттогтох, ялтан Ө.Ганпүрэвийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, ялтан Б.Түвшинзулын өмгөөлөгч Л.Пүрэвлхам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Т.Барсболд, Ө.Ганпүрэв, Б.Түвшинзул нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1168 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Гомбосүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10_2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын  гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Гомбосүрэн цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Лхагважавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Лхагважавын өмгөөлөгч Л.Ган-Очирын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ.

9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Буянбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Буянбат, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Г.Буянбат цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар.

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Энэрэл, Н.Майдар, Г.Оргил, Б.Анхзаяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Анхзаяа, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, ялтан Н.Майдарын өмгөөлөгч Э.Батбаяр, ялтан Г.Оргил нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд:  “...Ялтан Б.Энэрэлийн өмгөөлөгч М.Энхбаяр шүүх хуралдаанд биечлэн оролцох”-оор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: М.Алдар.

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 9 дүгээр сарын 26ы өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

  Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Содмандах, Г.Болдсайхан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Х.Содмандахын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1144 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ, У.Билгүүн, Э.Энхтулга нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ц.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, ялтан У.Билгүүн, Э.Энхтулга нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаярын хамтран нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ, У.Билгүүн, Э.Энхтулга нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1520 дугаар шийтгэвэртэй, Ц.Ганбатад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 406 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Мөнгөнсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганзориг тус шүүх хуралдаанд “...шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Батбаяртай оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Ган-Эрдэнэ цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.        

6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Баярцогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Баярцогтын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Батмэндэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Батмэндийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Ганцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8_1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Л.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 647 дугаар шийтгэвэртэй, Б.Батсайханд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Б.Батсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1521 дүгээр шийтгэвэртэй, М.Батбилэгт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор Б.Цэцэгмаагийн бичсэн эсэргүүцлийг  үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

11. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бат-Эрдэнэ, Н.Нандин-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Алдармаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Бат-Эрдэнэ цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг  Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.

12. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1613 дугаар шийтгэвэртэй, Т.Сабыржакт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор О.Багшбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

13. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Хэнжэбект холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1_2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Хэнжэбек, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Хэнжэбек цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг Налайх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.           

14. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Баянмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Баянмөнх, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Г.Баянмөнх цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.           

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнг орлон гүйцэтгэгч  А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-09-27 10:19:28
Үзсэн 41

Хэвлэх | Буцах