Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-27
Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

Эрүүгийн хэрэг

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхилоо.

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Адъяажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, хянан хэлэлцээд шүүгдэгчийг 450,000 төгрөгөөр торгож шийтгэв.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батбилэг, шүүгдэгч Э.Баярмагнай нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Батбилэг даргалж, хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Батбилэгийг 400,000 төгрөгөөр, шүүгдэгч Э.Баярмагнайг 700,000 төгрөгөөр тус тус торгож шийтгэв.

Иргэний хэрэг

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон Т.Уранчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон Д.Өлзийдэлгэрийн хүсэлттэй хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүгч  Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон “Хас банк” ХХК-ний хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Оруулсан 2019-10-02 15:28:21
Үзсэн 2

Хэвлэх | Буцах