Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-10-02
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:00

  1. З.Ш-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох 2,599,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Дараглагч шүүгч Ч.Б, шүүгч Д.Н, шүүгч Д.О

10:30

2. ДШГ ТӨХК-ийн нэхэмжлэлий хариуцагч ШГ ХК-д холбогдох 177,986,184.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Ч.Б

14:00

3. Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, 2015.06.10-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нарийн тус шүүхийн бүх шүүгчээс татгалзан гарах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав

Даргалагч шүүгч Ч.Б

14:00

4. Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Б, Н.А нарт холбогдох 5,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.А

15: 00

5. Н.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр  тогтоолгох, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Ч.Б

 

Оруулсан 2019-10-04 09:36:30
Үзсэн 5

Хэвлэх | Буцах