Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-10-01
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мягмар гараг

10.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2019/6324 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Н.Энхцогтын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Н.Энхцогтын гомдлыг хангасан.

2. “Сонголонхайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарын гомдлыг хангасан.

3. “Дэлгэрэх баян өгөөж” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2019/6511 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адилбишийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адилбишийн гомдлыг хангахгүй орхисон.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн

Оруулсан 2019-10-07 10:03:41
Үзсэн 1

Хэвлэх | Буцах