Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-27
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрмүүн Миж” ХХК-ийн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Г.Мөнхжаргал

 

Оруулсан 2019-10-07 14:41:59
Үзсэн 2

Хэвлэх | Буцах