Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-10-08
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Сономпилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Сономпил, түүний өмгөөлөгч Д.Оросоо, Д.Доржсүрэн, Ч.Эрдэнэбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан М.Сономпил цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.                                                                                            

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 830 дугаар шийтгэх тогтоолтой, В.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан В.Баттулгын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.    

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1866 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Улаанхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор М.Сансарсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.     

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1342 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Буянбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Э.Буянбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Э.Буянбат цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1255 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Тэмүүжин, Т.Энхцогт, М.Амарзаяа, Б.Чаминчулуун, Б.Билгүүн, А.Лхамсүрэн, М.Амгалан, Б.Батцэнгэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Энхцогт, М.Амарзаяа нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

6. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Хуланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Г.Сэр-Одын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Хуланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Хулан, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Хулан цахим сүлжээгээр оролцсон/

Шүүхийн тогтоолд: Ялтан Б.Хулангийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүхэд “...шүүх хуралдаан давхацсан тул Б.Хуланд холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны зарын хамт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааны товыг жич товлон зарлахаар болсон.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

8. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 537 дугаар цагаатгах тогтоолтой, Г.Буяндорж, Д.Батжаргал, Хурцаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг иргэний нэхэмжлэгч Л.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг  Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

9. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Түвшинжаргалд холбогдох Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар ирүүлсэн хэргийг прокурор А.Булганчимэгийн бичсэн саналыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

10. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баасандэлгэр, А.Сүхбат, О.Энх-Амар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Сүхбат, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан А.Сүхбат цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ....Б.Баасандэлгэрийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.

                                                                  

 

                                          

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнг орлон гүйцэтгэгч  А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-10-08 16:55:23
Үзсэн 44

Хэвлэх | Буцах