Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-10-30
Шүүх Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн хэргийн тойм

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                                                               Арвайхээр сум

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/395 дугаар шүүгчийн захирамжтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Лхагвасүрэнгийн Энхболд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Сайхан овогт Осорын Дэмбэрэлсайхан нарт холбогдох  эрүүгийн 1826005340116  тоот хавтаст хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Магадлалд: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ЗШ/230 дугаар шийтгэвэртэй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 15-д заасан зөрчилд холбогдсон Ханд овгийн Бат-Оршихын Дагиймаад холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан Б.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн буцааж шийдвэрлэсэн.

3. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Түмэн овгийн Чойгилгявын Жигжидсүрэн, Хариуд овгийн Өлзийбаатарын Зэвгэ нарт холбогдох эрүүгийн 1826004820076 тоот хавтаст хэргийг шүүгдэгч Ч.Жигжидсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 

4. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ЗШ/749 дугаар шийтгэвэртэй, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчилд холбогдсон Боржгон овгийн Чалхаажавын Ганбаатарт холбогдох зөрчлийн 1926000843 тоот хавтаст хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн буцааж шийдвэрлэсэн.

ТОЙМ БИЧСЭН ШҮҮГЧИЙН ТУСЛАХ                                  Г.МӨНХ-УНДРАЛ

Оруулсан 2019-10-30 10:57:03
Үзсэн 14

Хэвлэх | Буцах