Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-11-04
Шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ӨМНӨГОВЬ  АЙМАГ ДАХЬ  СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НААС 11 ДҮГЭЭР

САРЫН 01-НИЙ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

          1. Шүүгдэгч А.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн хэргийг 28-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа

         Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Эрдэнэцогтод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж шийдвэрлэв.

          2. Зөрчилд холбогдогч Д.Ёндонжамцад холбогдох зөрчлийн хэргийг 28-ны өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар  зүйлийн 5/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа                 

         Шийдвэрлэсэн байдал: Зөрчилд холбогдогч Д.Ёндонжамцад 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах, 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

          3. Шүүгдэгч С.Эрдэнээд холбогдох эрүүгийн хэргийг 30-ны өдрийн 10 цаг 00 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

         Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Эрдэнээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж шийдвэрлэв.

          4. Шүүгдэгч А.Буд-Очирт холбогдох эрүүгийн хэргийг 30-ны өдрийн 14 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

         Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Буд-Очирт  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          5. Яллагдагч А.Ичинхоролд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 30-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

         Шийдвэрлэсэн байдал: Яллагдагч А.Ичинхоролд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэв.

          6. Зөрчилд холбогдогч Ч.Галхүүд холбогдох зөрчлийн хэргийг 30-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар  зүйлийн 5/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ            

         Шийдвэрлэсэн байдал: Зөрчилд холбогдогч Ч.Галхүүд 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах, 15 /арван тав/ цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

          7. Шүүгдэгч Л.Мөнхчулуун, Ш.Мөнхсайхан, М.Цогоо нарт холбогдох эрүүгийн хэргийг 31-ний өдрийн 15 цаг 30 минутад  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/

Даргалагч: Шүүгч Э.Оюун-Эрдэнэ

         Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Мөнхчулуун, Ш.Мөнхсайхан, М.Цогоо  нарт тус тус 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           8. Зөрчилд холбогдогч А.Пүрэвт холбогдох зөрчлийн хэргийг 31-ний өдрийн 15 цаг 40 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар  зүйлийн 5/

Даргалагч: Шүүгч Т.Дэлгэрмаа                 

         Шийдвэрлэсэн байдал: Зөрчилд холбогдогч А.Пүрэвт 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах, 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Оруулсан 2019-11-04 13:17:27
Үзсэн 8

Хэвлэх | Буцах