Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-10-31
Шүүх Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
  • 2019 оны 10 дугаар сарын 31 ны 10 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн   шүүгч Д.Бямбасүрэн В.Цэцэнбилэг

        Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 396 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан  холбогдогч У.Норовсамбуугийн давж заалдах гомдлоор хэргийг  хэлэлцээд дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 31 ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн   шүүгч Д.Бямбасүрэн   В.Цэцэнбилэг

    Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

  • 2019 оны 10 дугаар сарын 29 ны 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн   шүүгч Д.Бямбасүрэн   В.Цэцэнбилэг

    Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  • 2019 оны 10 дугаар сарын 29 ны 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тойм

Даргалагч Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн   шүүгч Д.Бямбасүрэн   В.Цэцэнбилэг

   Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  гаргасан шүүгдэгч Ц.Эрдэнэцогт, Х.Цэрэн нарын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оруулсан 2019-11-04 14:58:53
Үзсэн 1

Хэвлэх | Буцах