Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-11-06
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019.11.06                                                 №17                                                Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолтой О.Сайханбаярт холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч нар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.2-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолтой Н.Бямбацэрэн, О.Гэрэлмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Бямбацэрэн түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.2-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Отгонбаатарт холбогдох, 1918000000332 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Отгонбаатар түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан гомдолыг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын  илтгэснээр хянан хэлэлцэв..

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 338 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн П.Хишигмаад /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-т/ холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д зааснаар шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 339 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч болон хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Пүрэвдоржид /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т/ холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 1.2-д зааснаар шийтгэвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

17

0

17

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

Оруулсан 2019-11-07 10:55:20
Үзсэн 32

Хэвлэх | Буцах