Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-11-08
Шүүх Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ  ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР ШИЙДВЭРЛЭСЭН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТОЙМ

 

     1. Д.Батбаярын нэхэмжлэлтэй, Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдох “тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тушаалуудыг  хүчингүй болгуулж, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулж, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгож, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг Баянхонгор тээвэрчин ХХК-д даалгуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

        Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

       Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         2. Э.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

         Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00655 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         3. Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Батбаярт холбогдох ” Хадгаламж банкнаас Төрийн банкинд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батбаярын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.      

         Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

         Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2019/00635 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв

     4. Т.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Ти энд ти юникс ХХК-нд холбогдох ” газар ашигласны нөхөн төлбөр 18.800.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

        Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00682 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

       5. Ж.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Сүрэнхоролд холбогдох ”11.000.000 төгрөг гаргуулах тухай ” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

        Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

        Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      6. Ш.Доржпагамын хүсэлттэй ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах  тухай ” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

        Даргалагч шүүгч: Г.Уламбаяр,

        Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00654 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

      7. Б.Шараагийн хүсэлттэй ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах  тухай ” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

        Даргалагч шүүгч: Г.Уламбаяр,

        Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00652 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

    8. И.Должинсүрэнгийн хүсэлттэй ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах  тухай ” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Даргалагч шүүгч: Г.Уламбаяр,

        Шийдвэрлэсэн байдал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00650 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-11-08 22:47:21
Үзсэн 9

Хэвлэх | Буцах