Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-01-13
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2020.01.02-01.06/

1. “ДШЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Татварын хэлтсийн №0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд;

Даргалагч шүүгч: Б.Батчимэг

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан шийдвэрлэв.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Б.Бумбанямбууд холбогдуулан гаргасан “2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд;

Даргалагч шүүгч: Ц.Нэргүй /бүрэлдэхүүнтэй/

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан шийдвэрлэв.

 

Оруулсан 2020-01-14 10:18:40
Үзсэн 9

Хэвлэх | Буцах