Огноо | 2020-03-12 |
---|---|
Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм | ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРӨӨС 06-НЫ ӨДРҮҮДЭД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 1. Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 02-ны өдрийн 10 цаг 07 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа Шийдвэрлэсэн байдал: Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хот хооронд зорчих хөдөлгөөн хязгаарласнаас хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл 9 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 2. С.Тунгалагийн нэхэмжлэлтэй, “Би-Эм Грийн палас” ХХК-д холбогдох “17.243.400 төгрөг гаруулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 02-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Илтгэгч: Шүүгч Х.Гэрэлмаа Шийдвэрлэсэн байдал: Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хот хооронд зорчих хөдөлгөөн хязгаарласнаас хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл 9 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
|
Оруулсан | 2020-03-12 16:05:36 |
Үзсэн | 50 |