Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-10
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нэг. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэрэг                 

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

                                                                               

Хоёр. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

  Нэхэмжлэгч “Ньюгранд пропертийз” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Б.Хишигбат, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр нарын бичсэн, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэнгийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 200000903 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэрэг                    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ньюгранд пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Хишигбат, Д.Буяндэлгэр, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын ахлах байцаагч Б.Цэвээнсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Оруулсан 2020-03-13 10:57:58
Үзсэн 20

Хэвлэх | Буцах