Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-23
Шүүх Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Даваа гараг

09:00 цагаас

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2020/00075 дугаар шийдвэртэй, М.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Д.Мягмарпүрэвт холбогдох адуу худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөг, зээлийн хүү төлсөн 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

            Магадлалд: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2020/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Илтгэгч шүүгч: Н.Батчимэг

2. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Лувсансамбуу, З.Идэрзаан, С.Мөнхбат нарт холбогдох, эрүүгийн 1919000000208 дугаартай хэргийг хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

           Магалдалд: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. 

           Илтгэгч шүүгч: А.Сайнтөгс

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Гончигдоржид холбогдох, эрүүгийн 1820002640053 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

       Магадлалд: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           Илтгэгч шүүгч: А.Сайнтөгс

4. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗЗ/34 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Батхүүд холбогдох зөрчлийн хэргийг хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

           Магадлалд: Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗЗ/34 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээд шүүхэд буцааж шийдвэрлэв.

           Илтгэгч шүүгч: А.Сайнтөгс

 

 

 

 

 

Оруулсан 2020-03-23 14:20:22
Үзсэн 10

Хэвлэх | Буцах