Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-23
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ИРГЭН

1. 08 цаг 30 минут

Б.Энхтуяагийн хүсэлттэй, “Д.Амгаланбаатарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

2. 08 цаг 45 минут

Төрийн банк ХХК-ийн хүсэлттэй, “С.Бүрэнцогтыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

3. 09 цаг 00 минут

Д.Удвалсүрэнгийн хүсэлттэй, “Үрчлэн авсан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

4. 09 цаг 30 минут

А.Бадамхандын хүсэлттэй “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

5. 09 цаг 30 минут

Л.Цолмонгийн хүсэлттэй, “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

6.10 цаг 00 минут

З.Дондогмаагийн хүсэлттэй, “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

7. 10 цаг 00 минут

Н.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, С.Нямдоржид холбогдох “Зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хүний банкны зээлийн үлдэгдэл 7 561 862 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа, бүрэлдэхүүн шүүгч: М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа

8. 10 цаг 30 минут

О.Балжиннямын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

9. 11 цаг 00

Б.Үнэнтөгсийн хүсэлттэй “Шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

10. 11 цаг 30 минут

Б.Пагамдуламын нэхэмжлэлтэй, В.Бат-Амгаланд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

11. 11 цаг 30 минут

Д.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй, Б.Адъяасүрэнд холбогдох “Гэм хорын хохирол 3,167,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа, Бүрэлдэхүүн шүүгч: М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа

12. 12 цаг 00 минут

Г.Дарханчимэдийн нэхэмжлэлтэй, Н.Алтанхундагад холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

13. 14 цаг 00 минут

Г.Тэлмэнгийн нэхэмжлэлтэй, Д.Намсрайжавт холбогдох “Орон сууцанд хамтран амьдрахыг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

14. 14 цаг 00 минут

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Дархан загвар гоёл ХХК-д холбогдох “527,959,218 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

15. 14 цаг 00 минут

Экокапитал ББСБ ХХК-ийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар, Бүрэлдэхүүн шүүгч: М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа

16. 15 цаг 00 минут

Б.Дэлгэрцогтын нэхэмжлэлтэй, Р.Батсуурь, Ж.Түмэнбаяр нарт холбогдох “5,625,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд, зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

17. 15 цаг 30 минут

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Энхболд, Б.Чагцалдулам нарт холбогдох “7,702,850 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

 

 

 

 

Оруулсан 2020-03-23 17:48:41
Үзсэн 4

Хэвлэх | Буцах