Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-23
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

1. 09:00 цаг       

Шүүгдэгч Т.Бямбацэрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Даргалагч шүүгч З.Төмөрхүү.

2.10:00 цаг        

Шүүгдэгч Ч.Оюун-Эрдэнэ, С.Саранзул нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, Ч.Оюун-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, С.Саранзулыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.

Даргалагч шүүгч З.Төмөрхүү.

3. 14:00 цаг       

Шүүгдэгч Х.Мөнхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.

Даргалагч шүүгч Н.Идэр.

Оруулсан 2020-03-24 11:16:59
Үзсэн 4

Хэвлэх | Буцах