Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-24
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ИРГЭН

1. 08 цаг 40 минут

Д.Буянравжих хүсэлттэй, “Б.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

2. 09 цаг 00 минут

О.Ууганбаярын нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд О.Мөнхгэрэл, О.Мөнхзул, О.Мөнхтуяа, хариуцагч О.Мөнхчимэг, И.Энхболд, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

Даргалагч: Д.Оюундарь

3. 09 цаг 00 минут

Б.Авирмэдийн хүсэлттэй, “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

4. 09 цаг 20 минут

Д.Оюуны хүсэлттэй, “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

5. 10 цаг 00 минут

З.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Н.Ариун-Идэрт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

6. 10 цаг 00 минут

Х.Азинагийн нэхэмжлэлтэй, А.Нурмухамедэд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

7. 11 цаг 00 минут

А.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Б.Лувсандамдинд холбогдох “340,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан хүсэлтээр хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

8. 11 цаг 00 минут

М.Дулмаа, Б.Жадамба нарын нэхэмжлэлтэй, Б.Мөнх-Алдарт холбогдох “18,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

9. 14 цаг 00 минут

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Сэлэнгэ, Б.Амархүү нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 103,420,640.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Нямбазар

10. 14 цаг 00 минут

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн газарт холбогдох “188,791,448 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

11. 16 цаг 00 минут

Алс ирээдүйн хөгжил ХХК-ийн нэхэмжлэлтэй, Стил вокс ХХК-д холбогдох “Эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, өмчлөх эрхийг сэргээн тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

 

 

 

Оруулсан 2020-03-24 16:42:08
Үзсэн 19

Хэвлэх | Буцах