Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-26
Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүгдэгч Ц.Энхбатад холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Энхбатыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүгдэгч Б.Хангалд холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Хангалыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Оруулсан 2020-03-26 16:19:17
Үзсэн 6

Хэвлэх | Буцах