Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-03-26
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ИРГЭН

1. 09 цаг 00 минут

Ц.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, Л.Алтанбатад холбогдох “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэр хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

2. 09 цаг 00 минут

Ж.Даваахүүгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

3. 09 цаг 15 минут

Ц.Дондогийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

4. 09 цаг 30 минут

Д.Нарантуяагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

5. 09 цаг 45 минут

С.Өлзийтогтохын хүсэлттэй “Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болох тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

6. 10 цаг 00 минут

К.Ашолын хүсэлттэй “Нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

7. 10 цаг 00 минут

Эбердигммонгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шарын гол ХК-д холбогдох “426,542,800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

8. 10 цаг 30 минут

Л.Дуйнхаржав нарын хүсэлттэй “Нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

9. 10 цаг 30 минут

Дархан-Өсөх ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Бат-Эрдэнэ, Н.Рэнцэндорж, Р.Эрдэнэчимэг нарт холбогдох “7,397,952 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

10. 11 цаг 00 минут

О.Батпүрэвийн нэхэмжлэлтэй, Б.Гэрэлт-Одод холбогдох “Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

11. 14 цаг 00 минут

Б.Туяагийн нэхэмжлэлтэй, Шарын гол ХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

12. 14 цаг 30 минут

Ч.Болормаагийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Хүүхэд асарсны 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: М.Оюунцэцэг

13. 15 цаг 00 минут

А.Хишигбатын нэхэмжлэлтэй, Шарын гол ХК-д холбогдох “Нөхөх олговор 10,800,000 төгрөг гаргуулах тухай” иргэнийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

14. 16 цаг 00 минут

С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт холбогдох “5,791,844 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

 

 

 

 

 

Оруулсан 2020-03-26 17:11:19
Үзсэн 12

Хэвлэх | Буцах