Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-15
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2020.05.15

1.08:30 цаг

Шүүгдэгч Л.Баатарчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Даргалагч, шүүгч: Г.Гэрэлт-Од

2.09:00 цаг

Шүүгдэгч О.Цэндэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэлэлцээд шүүгдэгч О.Цэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч хохирол төлбөр төлөхөөр завсарлага авав. 

Даргалагч шүүгч Н.Идэр

 

3.10:00 цаг

Шүүгдэгч Н.Тодмагнайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч, шүүгч: Г.Гэрэлт-Од

4.10:20 цаг

Шүүгдэгч Т.Нямбууд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Нямбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Нямбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

5.11:10 цаг

Шүүгдэгч М.Нямдаваа, Ж.Өмөрзаг, Ж.Алтансүх нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлэлцээд шинжээч томилж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од

6.14:00 цаг

Шүүгдэгч Б.Эрдэнэзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эрдэнэзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч хохирол төлөхөөр завсарлага авав.  

Даргалагч шүүгч Б.Ихтамир

 

 

 

Оруулсан 2020-05-15 15:48:26
Үзсэн 6

Хэвлэх | Буцах