Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-18
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09:00

Д.Содбаярын шүүгчийн захирамжид гаргасан гомдол хянан хэлэлцэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг

2. 09:30

Ц.Жавхаажаргалангийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол хянан хэлэлцэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь

3. 10:00

С.Ганхуягийн нэхэмжлэлтэй хариуцагч ДУА-н Авттотээврийн төв-д холбогдох Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, тээврийн хэрэгслийг С.Ганхуяг миний нэр дээр буцаан шилжүүлж өгөхий даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Нямбазар

4.10:00

 Д.Болормаагийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Гантөрд холбогдох Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд татан оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

5. 10:00

В.Цэрэндолгорын хүсэлттэй Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

6. 10:15

Ш.Ганцэцэгийн хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

7. 11:30

Ц.Оюунжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч С.Гэрэлцолмонд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар

8. 14:00

Ц.Алтанцэцэгийн хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар

9. 14:20

Л.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Эрдэнэбаатарт холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүшч Д.Нямбазар

Оруулсан 2020-05-18 15:39:17
Үзсэн 6

Хэвлэх | Буцах