Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-18
Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэний хэрэг

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон Хаан банк ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Оюунцэцэг, Насантогтох нарт холбогдох  иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд Насантогтохын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

2020 оны 05 сарын 05-ны өдөр товлогдсон Ханбогд Аривжих ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Жавхлант говь инвестмент ХХК-д холбогдох  иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

2020 оны 05 дугаар  сарын 05-ны өдөр товлогдсон Ш.Эрдэнэжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Оюутолгой ХХК-д холбогдох 241.315.711 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.

2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр товлогдсон Хаан банк ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Оюунцэцэг, Насантогтох нарт холбогдох иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж, хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.

2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр товлогдсон Ж.Отгонбайгалийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Эрдэнэ-Очирт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгох тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр товлогдсон Өлзийбуянгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг  шүүгч Д.Баттулга даргалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ням-Эрдэнэд  холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзав.

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т  зааснаар Хадбаатар, Сүхбат нарт  холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг 8 жилийн хорих ял оноож шийдвэрлэв.

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Болд, Өсөхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд 6 сараар хорих ял оноож шийдвэрлэв.

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баяртогтоход  холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож шийдвэрлэв.

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Баттулга даргалж хянан хэлэлцээд улсын яллагч яллахаас татгалзаж хэргийг прокурорт буцаав.

 

 

Оруулсан 2020-05-18 17:42:15
Үзсэн 7

Хэвлэх | Буцах