Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-19
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2020.05.19

1. 08:40

Шүүгдэгч О.Оюунболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч, шүүгч Г.Гэрэлт-Од

2. 09:30

Шүүгдэгч И.Ганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Г.Гэрэлт-Од

3. 10:00

Яллагдагч Б.Оюунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлов.

Даргалагч, шүүгч Н.Идэр

4. 11:00

Шүүгдэгч Д.Бэрцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Б.Ихтамир

5. 14:00

Шүүгдэгч Э.Номин-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 660 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Б.Ихтамир

Оруулсан 2020-05-19 17:40:38
Үзсэн 5

Хэвлэх | Буцах