Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-20
Шүүх Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн 2020 оны 05  сарын 18-ны өдрөөс 2020 оны 05 сарын 22-ны

өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

 

            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Барсүрэн, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Барсүрэнд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч С.Сэнгүүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад 1 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус шийдвэрлэсэн.  

            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Ганданповрон, О.Сэрчмаа нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Нямтулгад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Нямтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн.

            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Амарзаяад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.

 

 

 

Тойм гаргасан:

                        ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

Оруулсан 2020-05-20 18:28:48
Үзсэн 4

Хэвлэх | Буцах