Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-20
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 08:30

Б.Сарантуяагийн хүсэлттэй Б.Ууганбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

2. 08:50

Б.Алтаншагайгийн хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулахаар хойшлуулав

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. 09:10

Т.Туруунаагийн хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

4. 09:30

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Галбадрахад холбогдох Барилгын суурийг буулгуулах, контейнерийг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5. 09:30

Н.Бадамхандын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Төгсбаярт холбогдох Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, тогтоосон тэтгэлгийн хэмжээгээр тэтгэлэг нөхөн гаргуулах, эд хөрөнгөөс хүүхдэд ногдох хэсэг 68,826,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдааныг хойшлуулав

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

6. 10.00

Эбердигммонгол ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Шарын гол ХК-д холбогдох 426 542 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

7. 10:30

С.Бадамсүхийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Болортуяад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

8. 11:30

“Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ДУА ШШГГ-ын 445-р нээлттэй хорих ангид холбогдох Үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хойшлуулав

Даргалагч шүүгч Д.Оюундарь

9. 14:00

Б.Одонбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганбатад холбогдох Байрны засварын төлбөр 706,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар хойшлуулав

Даргалагч шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа

10. 14:00

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Отгонбаяр, Д.Ганболд нарт холбогдох 19,938,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

11.15.30

Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-д холбогдох Нөхөн төлбөр 9,263,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулахаар хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Д.Оюундарь, шүүгч Д.Нямбазар

Оруулсан 2020-05-21 09:53:21
Үзсэн 16

Хэвлэх | Буцах