Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-21
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 08:30

Н.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Үнэнбатад холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

2. 09:30

Л.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Сувд-Эрдэнэд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд зохигчид өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулав

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. 10:00

“Экокапитал ББСБ”-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Андрей-д холбогдох 386 992 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөгч нарт олгуулахыг Экокапитал ББСБ-д даалгах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. 15:00

“Чингисийн хар алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сайханбаярт холбогдох 168,204,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

Оруулсан 2020-05-21 18:03:41
Үзсэн 12

Хэвлэх | Буцах