Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-21
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Эрдэнэбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Д.Оюунтуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Эрдэнэбаатар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.               

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 842 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Өлзийсүрэн, Н.Уранцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.               

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 798 дугаар шүүгчийн захирамжтай, З.Цэрэнхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Сүхбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн  шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.               

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ганбүргэдэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.      

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолтой, О.Амин-Эрдэнэ, О.Чингүүн, Б.Чинболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч О.Амин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Амин-Эрдэнэ, О.Чингүн нар цахим сүлжээгээр оролцсон/

Шүүхийн тогтоолд: ...Өсвөр насны шүүгдэгч Б.Чинболдыг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 2020.05.28-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                  

6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баатарням, О.Билгүүн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: ...Шүүгдэгч Б.Баатарням, О.Билгүүн нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 2020.05.28-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.      

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой, Р.Энхтуяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Р.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Энхтуяа цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.      

8. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 824 дүгээр шүүгчийн захирамжтай, О.Ганхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.      

9. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Намсрайжавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Намсрайжавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.          

10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, М.Учрал, Н.Сүхбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Г.Ганзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.          

11. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бадамгаравт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.          

12. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийтгэвэртэй, Л.Наранбаатарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч О.Чулуунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд:  Зөрчилд холбогдогч Л.Наранбаатарын өмгөөлөгч Ш.Алтангадас тус шүүхэд “...шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхийн мэдэгдэх хуудасны хамт ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.06.02-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.          

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                                     

            Эхлэх: 09.00 цаг                                                                                                                               

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Мэндбаяр, Б.Түмэнбаатар, Г.Оюунбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Мэндбаяр, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мэндбаяр цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.         

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Энхмөнх, О.Итгэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Энхмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Авралхүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхмөнх цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                     

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Билгүүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Билгүүн, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.                                 

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Мөнхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_3 дугаар зүйлийн 3.1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ж.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мөнхбаатар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.         

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Эрдэнэбаатар, Г.Амарсанаа, Б.Ганпүрэв нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1_2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Амарсанаа, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам, шүүгдэгч Б.Ганпүрэв нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч  Д.Эрдэнэбаатар, Г.Амарсанаа, Б.Ганпүрэв нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолтой, А.Гантулга, А.Тулгаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1_2 дугаар зүйлийн 2.7, 2.11  дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч А.Гантулга, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, шүүгдэгч А.Тулгаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч А.Гантулга, А.Тулгаа нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.                    

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Мичидмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өсвөр насны шүүгдэгч О.Мичидмаагийн хууль ёсны төлөөлөгч Д.Насанбуян, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.         

8. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1061 дүгээр шүүгчийн захирамжтай, Н.Цэнд-Аюуш, Э.Төгөлдөр, Н.Эрдэнэчулуун нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд яллагдагч Н.Эрдэнэчулуун цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.       

9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Н.Бат-Очир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар  дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.       

10. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Доржмягмарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Батбямбын  бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.       

11. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Батбаярын өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Батбаяр цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.       

12. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 648 дугаар шийтгэвэртэй, Д.Сумъяад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4_4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогч Д.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн.       

 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

Оруулсан 2020-05-21 18:11:59
Үзсэн 19

Хэвлэх | Буцах