Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-05-22
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09:30

Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллежид холбогдох Тус сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулахаар хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

2. 10:00

Ж.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Энхцэцэгт холбогдох 15,165,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг гэрч асуулгахаар хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Оюундарь, шүүгч М.Оюунцэцэг

3.11:30

Д.Оюунхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Батбаатарт холбогдох Гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 72 745 000 төгрөг гаргуулах үндсэн, Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

Оруулсан 2020-05-22 21:42:15
Үзсэн 6

Хэвлэх | Буцах