Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-07-30
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10 цаг 30 минут

 

Шүүгдэгч Э.Эрдэнэсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, А.Энхболд, Б.Нарангоо, Б.Нарантөгс, К.Рина нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Энхболд, Б.Нарангоо, Б.Нарантөгс, К.Рина нарт А.Энхболд, Б.Нарангоо, Б.Нарантөгс, К.Рина нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгч Э.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нарангоо, Б.Нарантөгс, К.Рина нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

            Даргалагч, шүүгч Г.Гэрэлт-Од

Оруулсан 2020-07-30 18:35:00
Үзсэн 9

Хэвлэх | Буцах