1
|
2020.07.30
Баасан гараг
/нээлттэй/
|
14:00
|
Б.Байгалмаа
|
Д.Хосбаяр
Н.Мөнхзул
|
ЭХ-н
11.6-1
|
Б.Буяндэлгэр
|
Шүүгдэгч Н.Мөнхзулын өмгөөлөгч Д.Цолмон,
Шүүгдэгч Д.Хосбаярын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч Хонгорзулай,
гэрч Эрдэнэжаргал, Дорждагва, Дамдиндорж, шинжээч эмч Ө.Шаарийбуу
|
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 00 минутанд Д.Хосбаяр, Н.Мөнхзул нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өндөр том овгийн Д.Хосбаяр, Н.Мөнхзул нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хондгон овогт Найдандоржийн Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож”, шүүгдэгч Хондгон овог Найдандоржийн Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
|