Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-07-31
Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэний хэрэг

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон Ди Би Эм лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй гомдол хэлэлцэх тухай хэргийг шүүгч Г.Батмөнх даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг

2020 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Отгондулмаа-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Ганбаатар, С.Баясах нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар А.Зулбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар Ж.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жодоодох эрхийн хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэв.

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Батжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Төмөргэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Адьяадоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Оруулсан 2020-08-04 11:35:24
Үзсэн 12

Хэвлэх | Буцах