Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-08-04
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

1. 10 цаг 00 минут

Шүүгдэгч Н.Төгөлдөр А.Тэмүүжин нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгчдэгч Н.Төгөлдөрт 4 жилийн хорих ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгчдэгч А.Тэмүүжинд 4 жил 6 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Б.Ихтамир

 

2. 14 цаг 00 минут

Шүүгдэгч Г.Тулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Даргалагч, шүүгч Я.Туул

 

Оруулсан 2020-08-04 18:24:02
Үзсэн 14

Хэвлэх | Буцах