Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-08-05
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10 цаг 00 минут

 

Шүүгдэгч Ж.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авав.

 

Даргалагч, шүүгч Я.Туул

 

2. 11 цаг 00 минут

 

Шүүгдэгч Л.Отгонбаяр холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ялаар шийтгэв.

 

Даргалагч, шүүгч Б.Ихтамир

Оруулсан 2020-08-05 17:49:58
Үзсэн 8

Хэвлэх | Буцах