Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-08-10
Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэний хэрэг

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон Ди Би Эм лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй гомдол хэлэлцэх тухай иргэний хэргийг шүүгч Г.Батмөнх даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон Х.Бат-Эрдэний  нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Г.Даваанаран даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон С.Хүүхэнзавын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Г.Даваанаран даргалж, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг

2020 оны 07 дугаар сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Отгондулмаа-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар А.Зулбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Төмөргэрэлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Адьяадоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хянан хэлэлцээд 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дүгэржавд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 2,700,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пүрэвсүрэн, А.Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд Э.Пүрэвсүрэнг 1,000,000 төгрөгөөр,  А.Зоригтбаатарыг  500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

2020 оны 08 дугаар сарын 07-ний өдөр товлогдсон Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваанаран даргалж хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

Оруулсан 2020-08-10 09:52:25
Үзсэн 14

Хэвлэх | Буцах