Шүүх хуралдааны тойм

Огноо 2020-10-16
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
  1. 09 цаг 00 минут

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хүсэлттэй “М.Энхтуяаг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

  1. 10 цаг 00 минут

А.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй С.Алтансүхэд холбогдох “ 5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч М.Оюунцэцэг

  1. 10 цаг 00 минут

Т.Баттөрийн хүсэлттэй “Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч М.Оюунцэцэг

  1. 13 цаг 30 минут

Б.Энэбишийн нэхэмжлэлтэй Дархан сумын 1-р сургуульд холбогдох “Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгаалийн дэвтэрт нөхөх бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч Д.Алтантуяа

  1. 14 цаг 00 минут

Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй П.Зинамядарт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Даргалагч, шүүгч Д.Оюундарь

Оруулсан 2020-10-16 18:49:23
Үзсэн 10

Хэвлэх | Буцах