Шүүх хуралдааны тойм

Огноо 2021-01-12
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
  1. 09 цаг 30 минут

Шүүгдэгч Т.Түмээд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэм буруутай тооцож, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулав.

            Даргалагч, шүүгч З.Төмөрхүү

  1. 11 цаг 00 минут

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хөл хориотой шүүх хуралдаанд ирээгүй тул хойшлуулав.

Даргалагч, шүүгч Н.Идэр

  1. 11 цаг 00 минут

Шүүгдэгч Б.Гантулгад холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг урьдчилан хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

            Даргалагч, шүүгч З.Төмөрхүү

  1. 14 цаг 00 минут

Шүүгдэгч С.Жарденбект холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг урьдчилан хянан хэлэлцэх шүүх хуралдаан хохирол төлбөр төлөхөөр завсарлага авав.

Даргалагч, шүүгч Н.Идэр

Оруулсан 2021-01-12 16:52:47
Үзсэн 16

Хэвлэх | Буцах