Огноо | 2021-01-13 |
---|---|
Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Лхагва гараг 1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим
Эхлэх: 09.00 цаг
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Сонорбаясгаланд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай хэргийг шүүгдэгч Т.Сонорбаясгалангын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Т.Сонорбаясгалангаас “...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулсан. Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.
2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Марал-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч У.Болортуяа, шүүгдэгч С.Марал-Эрдэний өмгөөлөгч М.Отгонсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2075 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Тэмүүжин, З.Өнөболд, Ц.Цогтсайхан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.
4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Өнөрбаатар, Б.Баярмагнай, Д.Ганзориг, Б.Лхагвасүрэн, Б.Содномцэрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Өнөрбаатар, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд /шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Өнөрбаатар цахим сүлжээгээр оролцсон/ Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.
5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, дэд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Г.Элдэв-Очирын өмгөөлөгч Д.Цагаандарийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав.
6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2616 дүгээр шүүгчийн захирамжтай, З.Зинамидэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Б.Батзориг.
7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Энхжинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Энхжин, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Б.Батзориг.
8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Ган-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Ган-Эрдэний өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Б.Батзориг.
9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолтой, С.Батгэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Батгэрэлийн өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд Шүүхийн тогтоолд: Өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “...Шүүх хуралдаан давхцсан...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан товыг жич товлон зарлахаар болсон. Илтгэгч шүүгч: Б.Зориг.
10. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Энхсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Гансэлэмийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Илтгэгч шүүгч: Б.Зориг.
11. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1435 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Бегзатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ж.Бегзат, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Ж.Бегзатаас “...Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох...” талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан товыг жич товлон зарлахаар болсон. Илтгэгч шүүгч: Б.Зориг.
Тойм гаргасан: Мэдээлэл лавлагаа 70007277
|
Оруулсан | 2021-01-13 16:49:39 |
Үзсэн | 15 |