Огноо | 2021-10-04 |
---|---|
Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм | 2021 оны 10 сарын 04-нд Даваа гараг 11:00 Ж.Батбаяр, М.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Шийдвэрлэсэн байдал: Ж.Батбаяр, М.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Шүүгдэгч Ж.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч М.Мэндсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Даргалагч, шүүгч Д.Чинзориг 11:30 Ц.Олонбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Шийдвэрлэсэн байдал: Ц.Олонбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Олонбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв. Даргалагч, шүүгч Д.Чинзориг Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл |
Оруулсан | 2021-10-17 21:39:11 |
Үзсэн | 182 |