Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-08
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

08:58
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Нийслэлийн Монгол консерватив намын нэхэмжлэлтэй, Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34.1.5, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Монголын консерватив намаас Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдуулж гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.


10:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Б.Болорчулуун нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

11:10
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч М.Батзориг
“Гравел стоун” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11:50
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Сэлбэ хүүхэд хөгжлийн төв”-ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан “Сэлбэ хүүхдийн хөгжлийн төв”-ийн захирал Л.Сосорбарамын “Нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүйгээр газрын хэмжээг буруулсан зөрчлийг залруулж, захирамж болон газрын мэдээллийн санд манай газрыг 180.000 м.кв хэмжээтэйгээр өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

13:10
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Цэндсүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах  шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
“Петро чайна дачин тамсаг монгол” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын газарт холбогдох нийгмийн даатгалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

14:40
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Хангарьд” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 31.8-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актыг хэргийг эцэслэн шиийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

08:10
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Чингис минерал девлопмент” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын дарга, Сангийн яамны Төрийн сангийн хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны 15 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Д.Зоригтбаатар
“Монтбелла” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.


 

Оруулсан 2016-07-05 13:28:48
Үзсэн 194

Хэвлэх | Буцах