Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-09
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ө.Цэвээний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах мөн нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.


13:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр   
Иргэн Т.Жигмэддагва, С.Хуягсүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“Ремет” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
“Билэгт багана” ХХК-ий нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны газарт холбогдох актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг захиргааны хэргийн хүсэлт хэлэлцэх ажиллагаагаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

15:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Ш.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Улаанбатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албанд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цугуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл.
Иргэн Т.Агваандугарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах, ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутанд хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-ийн 11-р байрны “В” заалны шүүх хуралдааны тойм.

09:24
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“Сити Эйр майлс” ХХК, “Айрнэтворк” ХХК, “Скайлайн трэвел” ХХК-ий нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснынг баримтлан нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

.

Оруулсан 2016-07-05 13:29:47
Үзсэн 160

Хэвлэх | Буцах