Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-10
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “А” заалны шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр   
“Гурван гал трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.


11:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“Галакси консалтинг” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:20
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Д.Баяржаргал нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-ийн 11 байрны “В” заалны шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Иргэн Д.Алимаагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах, ирээгүй хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

 

Оруулсан 2016-07-05 13:32:26
Үзсэн 152

Хэвлэх | Буцах