Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-15
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "А" заалны шүүх хуралдааны тойм.

11:00
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ц.Мөнхзул
“Адмон принт” ХХК-ий нэхэмжлэлтэй, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.


13:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
“Бишрэлт Трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
“Алтан төхөм” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримталж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

08:50
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Дорнын бизнес нарын 4 компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайдад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

09:00
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Иргэн Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“Хүчит чулуут” ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авбал хариуцагч бичгээр тайлбар өгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. Шүүх хуралдааны товыг жич мэдэгдэнэ гэв.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-ийн 11-р байрны "В" заалны шүүх хуралдааны тойм.
 
09:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
Иргэн Д.Даваасамбын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэв.
 
10:30
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
“Нэйшнл ураниум ресурсис” ХХК, “Монгол-3000” ХХК, “Моннуклер” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох актнын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцах, хариу тайлбарыг шүүхэд бичгээр гарган өгөх хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
Иргэн Н.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямдэлгэрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

14:40
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
“Хэмжээшгүй орд” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-ийн 11-р байрны Шүүхийн ёс зүйн хорооны заалны шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Д.Тамирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох  актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
 

Оруулсан 2016-07-05 13:35:59
Үзсэн 192

Хэвлэх | Буцах