Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-16
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Б” заалны шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Хонголзулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.


10:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
“Монголболгаргео” ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

11:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
“Бизнесийн оргил” ХХК-ий нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 701, 70.2.7-д заасныг удирдлага болгон маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ захиргааны акт гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

14:40
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
“Мөнх хаан трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

15:10
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн О.Болорцэцэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цугуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.



 

Оруулсан 2016-07-05 13:36:33
Үзсэн 169

Хэвлэх | Буцах