Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-18
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Цэвээндарь Ёндонсамбуугийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлов.


09:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Фүжи холдинг ХХК-ий нэхэмжлэлтэй, НЗД, НЕТГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гэрч асуулгах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Э.Анарын нэхэмжлэлтэй, ХУДТХ-н ТУБ нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул, /А.Насандэлгэр/
Иргэн Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, ХНХ Сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гасэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Д.Одмандахын нэхэмжлэлтэй, БДХХТӨГ-т холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, шүүх хуралдаанд ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

16:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Жиашида ХХК-ий нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д дугаар зүйлийг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

14:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа, /Н.Дуламсүрэн/
Иргэн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, БЗД-Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

16:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат, /О.Оюунгэрэл/
Арвис хүдэр ХХК-ий нэхэмжлэлтэй, ХУД-н ТХ-н ТУБ-д холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цугуулах шаардлагатай гасэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-08-15 10:50:32
Үзсэн 100

Хэвлэх | Буцах