Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-16
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 8 дугаар сарын 16ы өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

                                                                                                                             

Эхлэх: 09.00 цаг                                                                               

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Наранбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Наранбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

  /шүүх хуралдаанд ялтан Б.Наранбаатар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.                                                        

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Батсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                    

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Төрмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Э.Төрмөнх, түүний өмгөөлөгч Т.Туул, Л.Бурмаа нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

  /шүүх хуралдаанд ялтан Э.Төрмөнх онлайнаар оролцсон/

 Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Идэрмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ж.Идэрмөнх, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ж.Идэрмөнх онлайнаар оролцсон/

Шүүхийн тогтоолд:  Улсын яллагч Б.Батхишигээс шүүх хуралдаанд “…хохирогч Д.Эрдэнэчимэгийг шүүх хуралдаанд заавал оролцуулах”-аар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг жич товлон зарлахаар хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.

 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-08-17 13:20:44
Үзсэн 100

Хэвлэх | Буцах