Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-22
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн М.Мөнхтуяа нарын нэхэмжлэлтэй, УБСЕГ-д холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.


10:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул /А.Насандэлгэр/
Иргэн Сосорбарамын нэхэмжлэлтэй, НДЕГ-т холбогдох нийгмийн даатгалын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Тайгам Алтай ЕГЭ, Тек, Сандей Женкоан ХХК-ий нэхэмжлэлтэй,
Стандарчлалын үндэсний зөвлөлд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүлйийн 54.1.6, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

11:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Л.Даваажавын нэхэмжлэлтэй, НЗД, НЕТГ-т холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Монфорте ХХК-ий нэхэмжлэлтэй, ИТГ УБ нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Бумбаярын нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, хэргийн оролцогчид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодоройгүй хугацаагаар хойшлогдов.

15:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Д.Чимэддагвын нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цугуулах шаардлагатай гасэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Н.Бямбасүрэнгийн нарын нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн С.Санжааванчигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Хараацаан жигүүрийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн сайдад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

09:30
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн П.Энхсайханы нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Б.Мөнхсайхан, Д.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн А.Отгонбаатар нарын нэхэмжлэлтэй, АМГ-н даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн Д.Ууганбаярын нэхэмжлэлтэй, ЭМ-сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
МИК ОССК-ий нэхэмжлэлтэй, ЧД-ТХ-ТУБ-д холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг, /А.Сарангэрэл/
Иргэн О.Энхмандахын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох бүтгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Энхтуяагийн нэхэмжлэлтэй, НЕТГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

11:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2, 96.1, 20.1.3, 40.1.1, 122.3-т заасныг тус тус баримтлан, шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-08-22 11:13:00
Үзсэн 163

Хэвлэх | Буцах