Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-24
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Д.Пүрэв-очир, Д.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.


11:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн С.Сэлэнгэ, Д.Онон нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

14:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Очир орд ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НЕТГ-т холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Тэн хун ХХК-ий нэхэмжлэлтэй, НМХГ-н УБ Г.Гантөмөрд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

11:30
Даргалагч: Шүүгч Д.Халиуна /Б.Адъяасүрэн/
Иргэн О.Гэрэлтийн нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Н.Баатардэмбэрэлийн нэхэмжлэлтэй, ИХААГ-т холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Зан интернэшнл ХХК-ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүрийн Өмч газрын харилцааны албанд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролц нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

11:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан, /Д.Халиуна/
Эйч Эл ХХК-ий нэхэмжлэлтэй, АМГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн С.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд байлцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн З.Энхмөнхийн нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Нээлттэй нийгэм форум ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул, /А.Насандэлгэр/
Зиг Заг дизайн ХХК-ий нэхэмжлэлтэй, ГТЕГ-н УБ нарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Эс Би Эйч ХХК-ий нэхэмжлэлтэй, АМГ-н КХ-т холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-08-22 11:13:36
Үзсэн 90

Хэвлэх | Буцах